card
Эхлэл зураг

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ

 

2019 оны "Төгс бүтээгч" арга хэмжээ “Барилгын салбарын дэвшилтэт технологи, менежмент” сэдвийн дор явагдсан. Техник технологийн хөгжил бүх салбарт хурдацтай хөгжиж буй өнөө үед барилгын салбарынхан хэрхэн энэхүү хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, төслөө үр ашигтай явуулахын тулд компанийн засаглал, удирдлагын тогтолцоогоо ямар байдлаар загварчлах болон Монголын зах зээлд шинээр нэвтрүүлэх боломжтой нано бетон зуурмагийн тухай гээд олон сонирхолтой илтгэл, мэдээллийг "Төгс бүтээгч-2019" арга хэмжээний үеэр танилцуулагдсан юм. Арга хэмжээнд салбартаа нэр хүндтэй экспертүүд оролцож барилга архитектурын сүүлийн үеийн дэвшилтэт технологийг хэрхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн туршлага, хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхах боломжуудын талаар чухал илтгэлүүдийг тавьж, санал бодлоо хуваалцсан нэг өдрийн өнгөрөөлөө.

Монгол Улсын макро эдийн засгийн цикл

Г. Ганзориг (Голомт Банкны ахлах шинжээч)

Аливаа улсын эдийн засгийн түүхийг харвал цикл шинжтэй байдаг. Энэ нь эдийн засгийн хямрал болон сэргэлт ээлжил байдаг гэсэн үг. Үүний цаана технологи, хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл гэх мэт олон өдөөгч хүчин зүйл бий. Энэхүү илтгэлээр Монгол Улсын хувьд тус цикл хэрхэн солигдож байгаа ба дараагийн эдийн засгийн хүндрэл хэзээ болох өндөр магадлалтай байгаа талаар танилцууллаа.

Илтгэлтэй танилцах
Монгол Улсын макро эдийн засгийн цикл

Төслийн төлөвлөлт, санхүүжилт

А. Ганхуяг (Премиум Группийн захирлуудын зөвлөлийн дарга)

Барилгын салбар нь Монгол Улсын ДНБ-ний 5 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засгар суурь салбар билээ. Энэхүү салбарын цаашдын хөгжлийн тулгуур багануудын нэг нь санхүүжилт юм. Барилгын салбар дахь санхүүжилтын дотоод болон гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ? Ямар асуудлыг шийдвэрлэх шаарлагатай байна вэ? Хууль эрх зүйн орчин, мэдээллийн үнэн зөв байдал, чанар ба барилгын өртөг, үнийн бодит тооцоолол гэх мэт эрсдэлийг хэрхэн шийдвэрлэдэг болон шийдвэрлэх боломжтой тухай ярилцсан.

Илтгэлтэй танилцах
Төслийн төлөвлөлт, санхүүжилт

Барилгын материалыг нано түвшинд инженерчлэх нь

 Н. Ундрах (Премиум Группийн судалгаа, хөгжүүлэлтийн албаны дарга)

Барилгын материалын үйлдвэрлэл хөгжихийн хэрээр энэ салбарт ухаалаг шинэ тэхнологийн хэрэглээ өсөн нэмэгдэж байна. Бетон зуурмагийн үйлдвэрлэлийн орчин үеийн чиг хандлагын нэг нь нано бетон зуурмаг үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх юм. 

Премиум Группийн судалгаа хөгжүүлэлтийн баг нь нано цахиурын оксидыг хэрэглэн нано М250-500 маркын бетон зуурмаг үйлдвэрлэх лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилтын үр дүн болон нано бетон зуурмагийн хэрэглэсээр барилгын компаниудал бий болох үнэ цэнэ, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлах юм.

Илтгэлтэй танилцах
Барилгын материалыг нано түвшинд инженерчлэх нь

Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оролцогч талууд болон стандартын
ач холбогдол

О. Энхбаяр (Жакобс Инженеринг ХХК-ийн Төслийн төлөвлөгч инженер, төслийн зөвлөх)

Сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшлийн чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхэд төслийн менежментийн олон улсын стандартыг оновчтой нутагшуулах, төслийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх оролцогч талуудыг төслийн талаарх нэгдсэн нэг ойлголттой болгох хэрэгцээ зүй ёсоор гарч байна. Энэхүү танилцуулгаар төслийн менежментийн олон улсын "PMBOK" стандартыг шинэ бүтээгдэхүүн, барилга бүтээн байгуулалтын төслийн үе шатуудыг амжилттай удирдахад шаардлагатай мэдлэг, техник хэрэгсэл, ур чадваруудын талаар цогц ойлголт өгнө.

Илтгэлтэй танилцах
Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оролцогч талууд болон стандартын<br>ач холбогдол

Барилгын салбарт дижитал шилжилт хэрэгжүүлэх нь

Б. Цээсүрэн (Ай Ти Зон ХХК-ийн тэргүүн дэд захирал)

Олон Улсын мэргэжилтнүүд ирэх 10 жилд технологийн хүч 1000 дахин хурдасна гэж таамаглаж байна. Энэ хүч бүхий л салбарт хамаатай. Хэн ч, ямар ч бикнес, аль ч салбар хоцрох, сугарч үлдэх боломжгүй. Хоцорсон, үлдсэн нь алга болно.

Барилга үл хөдлөх хөрөнгийн салбар нь өмнөхөөс илүүтэйгээр богино хугацаанд, дээд зэргийн чанартайгаар, илүүтэйгээр богино хугацаанд, дээд зэргийн чанартайгаар, ажлуудаа урьдчилан маш сайн тооцсон, өндөр хяналттай, яюулгүй орчинд гүйцэтгэх шаардлагатай болсон. Ингэхдээ төрөл бүрийн мэдээллийн технологиудыг өргөнөөр ашиглан илүү нягт, хурдтай хамтын ажиллагаа, цогц автоматжуулалт, нарийн төлөвлөлт, гүйцэтгэлийг бий болгохоор өрсөлдөж байна. Энэхүү илтгэлдээ эдгээр голлох технологийн хандлагуудаас хуваалцана.

Илтгэлтэй танилцах
Барилгын салбарт дижитал шилжилт хэрэгжүүлэх нь

Барилгын материал, үйлчилгээний нэгдсэн платформ

Т. Оюунбаатар (Премиум Бьюлдинг Материалс ХХК-ийн Стратеги Хариуцсан Захирал)

Аливаа барилга, байгууламжийн төслийг хугацаанд нь амжилттай дуусгахад барилгын материалын нийлүүлэлтийш оновчтой төлөвлөх, хянах, удирдан зохион байгуулах нь нэн чухал.

Энэхүү илтгэлээр барилгын материалын үйлдвэрлэлээс харилцагчийн гарт очих хүртэл бий болгодог процессуудын оновчтой төлөвлөлт, чанарын удирдлагын тогтолцоон дээр суурилж хийгдсэн хэрэглэгчийн платформыг танилцуулах юм. Энэхүү платформ нь танай төсөл болон байгууллагын амжилтыг ахиула, зардлыг бууруулах боломжтой.

Илтгэлтэй танилцах
Барилгын материал, үйлчилгээний нэгдсэн платформ

Архитектур болон салбар хоорондын харилцан хамаарал

Э. Пүрэв-эрдэнэ (МУ-ын зөвлөх архитектор, ШУТИС-ийн зураг төсөл судалгааны төвийн захирал)

Шинжлах ухааны ололтоор бий болсон техник, технологи, инноваци санаа эрчимтэй хөгжихийн хэрээр архитектурын илэрхийлэмж олон талт болж байна. Энэ бүхнийг нэгтгэх дэлхий нийтийн чармайлт нь өндөр түвшний архитектурыг  бий болгохдоо салбар болон мэргэжилтэн хоорондын цогц хамтын ажиллагааг илүү ихээр шаардах болсон. Энэ нь шинжлэх ухааны олотоос гадна тухайн бүс нутгийн байгаль цаг уурын өгөгдөл болон улс үндэстний соёл, уламжлал, нийгэм, эдийн засгийн харилцан хамаарал байдаг.

Илтгэлдээ дээр дурдагдсан асуудлуудын талаар ерөнхий ойлголт өгөхийн зэрэгцээ архитектур тавигдаж байгаа зарим шаардлага, баримтлах хэрэгтэй зарчмын талаар санал бодлоо солилцох болно.

Илтгэлтэй танилцах
Архитектур болон салбар хоорондын харилцан хамаарал

Зургийн цомог

Төгс Бүтээгч 2020

Ээлтэй барилга, байгууламж
Үргэлжлүүлэх