card
Эхлэл зураг

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

"Төгс бүтээгч" арга хэмжээ анх удаагаа 2018 оны 3 дугаар сарын 29 - нд Шангри Ла зочид буудлын хурлын гол танхимд зохион байгуулагдсан бөгөөд салбартаа танигдсан нэр хүндтэй 7 илтгэгч итгэл тавьж, нийт 300 гаруй талаалагчид оролцсон юм. Илтгэлүүд "Барилгын үйл ажиллагааны үр өгөөж, хүрээлэн буй орчин" сэдвийн дор явагдаж байв. Арга хэмжээний үеэр барилга угсралтын гол түүхий эд болох бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиг хандлага, саарал ус, хиймэл элсийг бетон зуурмагийн үйлдвэрлэлд ашиглах боломжийн талаарх судалгаа, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл явуулахад салбарын компаниудын оролцоо зэрэг сонирхолтой, үнэ цэнэтэй, мэдлэг, мэдээллүүдийг олж авснаа оролцогчид онцолж байсан юм.

Хүйтэн цаг уурын нөхцөлд дэх бетон нийлүүлэх технологи ба үр өгөөж

Ц. Баяржаргал (Премиум Бьюлдинг Материалс ХХК-ийн Чанар, дотоод хяналт хариуцсан захирал)

Монгол Улсын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан намрын сүүл сар хүртэл бетон нийлүүлэх болон цутгалтын ажил зогсдог. Улмаар барилгын компаниудад сул зогсолт үүсч барилгын ажил удаашран төлөвлөгөөт хугацаандаа амжиж дуусдаггүй. Энэ нь өртгийг нэмэгдүүлэх үндэс болдог.

"Премиум Конкрит" компани нь "ACR 306R-10" болон MNS EN 206:2017 стандартад үндэслэн хүйтний улирлын бетон зуурмагийн технологийн зааврыг боловсруулан хэд хэдэн төсөлд амжилттай нийлүүлээд байна. Хүйтний улиралд бетон нийлүүлэх процесс нь бетон нийлүүлэгч болон хүлээн авагчийн харилцан уялдаатай, хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгждэг билээ. Энэхүү илтгэлээр хүйтний нөхцөлд бетон зуурах болон хүлээн авахад анхаарах зүйлс, уг бетоныг хэрэглэснээр барилга угсралтын компанийн хувьд ямар үр өгөөжийн авчрах талаар танилцуулах болно.

Илтгэлтэй танилцах
Хүйтэн цаг уурын нөхцөлд дэх бетон нийлүүлэх технологи ба үр өгөөж

Төслийн эрсдэлийн менежмент

Тим Блантон (Премиум Конкрит ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан менежер, барилгын зөвлөх)

Монгол Улсад хэрэгжүүлж буй барилга угсралт, бүтээн байгуулалтын төслүүдэд учирдаг нийтлэг эрсдлүүдийг хэрхэн урьдчилан харах, эрсдэл үйсгэхгүйн тулд төслийн зөв менежментийг хэрэгжүүлснээр зардал болоод төслийн нийт хугацааг хэрхэн бууруулах боломжийн талаар тодорхой жишээн дээр тулгуурлан Монгол болон олон улсын туршлагыг танилцууллаа.

Илтгэлтэй танилцах
Төслийн эрсдэлийн менежмент

Үл хөдлөх хөрөнгийн интерьерийн чиг хандлага

 А. Одончимэг (Ганброс ХХК-ийн гүйцэтгэх захирал)

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нь асар хурдтай хөгжихийн хэрээр худалдан авагчдын сонирхол шаардлага ч мөн өөрчлөгдөж байдаг. Орчин үед үл хөдлөх хөрөнгийн худалдан авагчид гадаад өнгө үзэмжээс гадна дотоод засал интерьерт онцгойлон анхаарал хандуулдаг болсон. Уг хандлага нь тухайн үл хөдлөх хөрөнгийн борлуулалтад ихээр нөлөөлж байна. Энэхүү илтгэлээр үл хөдлөх хөрөнгийн төслүүд нь тавилга болон интерьерийг зөв сонгосноор хэрэглэгчийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, тухайн барилгын үнэ цэнэ, борлуулалтыг хэрхэн нэмэгдүүлж болох талаар тодорхой жишээн дээр үндэслэн танилцуулна.

Илтгэлтэй танилцах
Үл хөдлөх хөрөнгийн интерьерийн чиг хандлага

Бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиг хандлага

  П. Динил (Тохокү Их Сургуулийн Олон Улсын Хүрээлэн буй орчин ба Байгалийн нөөцийн бодлогын танхимийн профессор)

Энэхүү илтгэлээр өнөөгийн бетон зуурмагийн зах үээлийн чиг хандлага болсон эдэлгээ сайтай, үзэмжтэй, бат бөх, байгальд ээлтэй (DATE) бетон үйлдвэрлэлийн тухай ярих болно. Дэлхий нийтийн цементийн хэрэгцээ жилд 4.5 хувиар өсч байгаа бөгөөд энэхүү хэрэглээ нь 2019 онд 5.2 тербум метр тонн болох төлөвтэй байна. Энэхүү өсөлт дэлхийн дундаж дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс илүү байгаа юм. Уг үзүүлэлт нь цементийн дэлхийд хамгийн ихээр ашигладаг барилгын материал гэдгийг харуулж байна. Портланд цементийн патентыг 1824 онд Жосеф Асдпин эзэмшиж эхэлснээс хойш хоёр зуун өнгөрчээ. Энэ хугацаанд ямар технологийн дэвшлүүд гарсан бэ? Зарим судлаачид маш олон дэвшлүүд гарсан гэж үздэг ч, зарим нь 1918 Абрамсын гаргасан бетоны бат бөх байдал нь түүний найрлагад орсон цемент болон усны хэмжээнээс харилцан шууд хамаардаг гэх хуулийг одоог хүртэл даган мөрддөг тул огт дэвшил гараагүй гэж үздэг. Усны орц ихсэхэд, бетоны бат бэх байдал багасдаг.

Гэсэн хэдий ч бидэнд цемент болон бетон үйлдвэрлэлийг зах зээлийн эргэлтийн цэг болгон нэвтрүүлэх зарим шинэчлэлүүд бий. Энэхүү илтгэлээрээ эдгээр нээлтүүдийг цөөн хэд болох DATE бетоныг  бүтээх боломжтой онцгой цементийн нэмэлтүүд, pozzolanic материалууд ба мяндсаар бэхжүүлсэн бетоны талаар танилцуулах болно.

Илтгэлтэй танилцах
Бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиг хандлага

Бат бэх нэмэгдүүлэх нэмэлт

Рэн Зао (BASF Advanced Chemicals Co., Ltd, Азийн судалгаа, Хөгжлийн төвийн менежер)

Master Suna нь шууд хэрэглэхэд төвөгтэй жижиг хэсэг болон шавар ихээр агуулсан элсэнд зориулагдсан бодис юм. Энэхүү нэмэлтийг ашигласнаар шаардлага хангаагүй, ашиглахад төвөгтэй байгалийн элс болон бохирдол ихтэй механик элсийг үйлдвэрлэлд ашиглах боломжтой. Угаах өртөг өндөртэй эсвэл урьдчилан боловсруулалт их шаардсан байгалийн элсийг ашигласнаар элсийг хол газраас өндөр өртгөөр тээвэрлэх шаардлагагүй болно. Ингэснээр өртгийг ихээр бууруулах юм.

Харин Master Ease нь шинэ төрлийн полимер бөгөөд орчин үеийн бетон үйлдвэрлэлд зориулж гаргасан. Эдгээр шинэ молекул нь шинээр бэлтгэсэн бетон зуурмагийн зуурамтгай чанарыг огцом бууруулах зэрэг үйлчлэлийг үзүүлдэг. Улмаар бетон нь төвөгтэй орц, найрлагатай байсан ч бетон шахуургын машинаар шахах, цутгах, тэгшлэх ажлыг хялбарчилна.

Илтгэлтэй танилцах
Бат бэх нэмэгдүүлэх нэмэлт

Барилгын материал үйлдвэрлэлд усны нөөцийг хэмнэх болмж

Н. Ундрах (Премиум Группийн судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга)

Бетон зуурмаг нь барилгын хамгийн чухал түүхий эд бөгөөд бетон зуурмаг үйлдвэрлэх гол түүхий эд нь элс болон ус юм. Байгалийн элс нь усны нөөцийг ихээр агуулдаг. Гэтэл их хэмжээний талбайг хамааруулан элсийг олборлосноос шалтгаалж усны нөөцийг асар ихээр бууруулж байна. "Премиум Конкрит" ХХК нь байгаль орчинд ээлтэй түүхий эд, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийг үндсэн зорилгоо болгодог. Тиймээс ч энэхүү зорилгынхоо хүрээнд ашигласан усаа дахин хэрэглэх болон усны нөөцийн менежментийг сайжруулах үүднээс механик элсийг байгалийн элсээр орлуулах, саарал улсыг бетон зуурмагийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжуудыг энэхүү илтгэлээрээ танилцуулахаар бэлтгэлээ.

Илтгэлтэй танилцах
Барилгын материал үйлдвэрлэлд усны нөөцийг хэмнэх болмж

Төгс Бүтээгч 2019

Барилгын салбарын дэвшилтэт технологи, менежмент
Үргэлжлүүлэх