card
Бидний тухай

Бидний тухай

 

Премиум Бьюлдинг Материалс ХХК нь 2011 онд “Премиум Конкрит” нэртэйгээр 100% дотоодын хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн өндөр чанарын барилгын материал үйлдвэрлэл, нийлүүлэлтэд шаардлагатай шийдлүүд бүхий цогц үйлчилгээг үзүүлдэг.

Захиалагч, харилцагчдынхаа бизнесийг ойлгож, төслөө амжилттай хэрэгжүүлэхэд нь туслахын төлөө ажиллаж зардлын давуу тал, ашиг, хөгжлийг бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээний шилдэг, шинэлэг аргачлалуудыг нэвтрүүлж, ажиллаж байна.

Иргэний барилга байгууламж болон дэд бүтцийн бетон зуурмагийн аливаа хэрэгцээ, шаардлагад тохирох инженерчлэлийн шийдлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд судлан, зах зээлд нэвтрүүлж ажилладгаараа онцлогтой. Түүнчлэн, аюулгүй байдал, чанар хяналт, судалгаа хөгжүүлэлт зэрэг нь манай байгууллагын гол хүчин зүйлүүд юм.

Үүсгэн байгуулагдсан цагаас хойш, Премиум Бьюлдинг Материалс ХХК нь Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарын 500 гаруй төсөлд 1,5 сая метр куб бетон зуурмагийг үйлдвэрлэн нийлүүлээд байна.
 

Алсын хараа

  • Хүнийг эрхэмлэгч
  • Хөгжлийг дэмжигч 
  • Төгс бүтээгч 

Эрхэм зорилго

Мэргэшсэн баг, инновацид
суурилсан, эрүүл аюулгүй
орчныг бүрдүүлж оролцогч
талуудад  үнэ цэнийг хүргэгч

Үнэт зүйлс

  • Шударга зарчим
  • Аюулгүй ажиллагаа
  • Хүний хөгжил
  • Чанар
  • Сайжруулалт

Он цагийн хэлхээс

Ажиллах хүч

Мэргэжлийн ур чадварын сургалт 2011-2019

Хилийн чанадад

Компани дотроо

Дотоодын

ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо

Премиум Бьюлдинг Материалс ХХК нь олон улсын түвшний үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг харилцагч байгууллагууддаа үзүүлэх ур чадвар бүхий байгууллага бөгөөд үүний баталгаа болгож бид ISO 9001:2015 чанарын удирдлагыг тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

Чанарын бодлого

Чанарын бодлого

  • Холбогдох хууль тогтоомж болон зохицуулалтын шаардлагад байнга нийцэж ажиллана.

  • Харилцагч, Хэрэглэгчийн шаардлага, хүлээлтийг давуулан биелүүлж, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд ямагт тэмүүлнэ.

  • Дижитал шилжилтийг бүх үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Хэрэглэгч харилцагчдад үнэ цэнэ болгон хүргэнэ.

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, Чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг тасралтгүй сайжруулна.

  • Гадаад болон Дотоод сонирхогч талуудынхаа хүлээлт шаардлагад мэдрэмжтэй хандаж, ил тод, нээлттэй, хүртээмжтэй эргэх холбоо бүхий харилцааг сахиулж үнэ цэнийг бий болгоно.

  • Үр дүнтэй, уян хатан, бүтээмжийг нэмэгдүүлсэн энгийн ойлгомжтой процессийг бий болгохын төлөө ямагт тэмүүлж ажиллана.

  • Ажилтнуудын ур чадварыг байнга хөгжүүлж , мэргэжлийн өндөр төвшинд үйл ажиллагаагаа явуулна.

  • Инновацид тулгуурласан шилдэг техник технологийг нэвтрүүлэхэд салбартаа тэргүүлэгч байна.

  • Үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй арга, техник технологийг нэвтрүүлэхийг зорьж, сөрөг нөлөөллийг бууруулах бүтээлч санал санаачлагыг дэмжиж ажиллана.