Чанар хяналт

MNS ISO/IEC 17025:2007

Стандартын чанарын шаардлага
хангасан магадлан итгэмжлэгдсэн
лабораторийн үйлчилгээ

Барилгын түүхий эд материал, бүтээгдэхүүнд
сорилт шинжилгээ хийж гүйцэтгэх болон
Премиум Бьюлдинг Материалс компаний
бүтээгдэхүүн үйлчилгээнд чанарын хяналтыг
тогтмол хийж гүйцэтгэх үүрэг бүхий
магадлан итгэмжлэгдсэн лаборатори

Магадлан итгэмжлэлийн хүрээндээ бүх
төрлийн туршилт, судалгаа, орц норм
баталгаажуулалт сорилтын ажилуудыг
холбогдох стандарт, норм дүрмийн дагуу
чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
мэргэшсэн, ур чадвар бүхий технологичид

Харилцагчийн хэрэгцээ, шаардлагад
тулгуурлан лабораторийн болон
үйлдвэрлэлийн туршилтыг хамгийн
хэрэгцээт барилгын материалын
инженерчлэлийн шийдлийг олох 
үүднээс хамтарч ажилладаг

Манай инженер, технологичидын бэлтгэсэн
нийтлэлүүд та уншиж танилцаарай

Аюулгүй байдал

Премиум Бьюлдинг Материалс ХХК нь 2011 онд “Премиум Конкрит” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд
олон улсын стандартад нйицсэн бетон зуурмагийн үйлдвэрлэл, инженерлэл, нийлүүлэлтийн шийдлүүдийн
цогц үйлчилгээг үзүүлсээр нийт 2,000,000 гаруй хөдөлмөрийн чадвараа алдсан осолгүй хүн цагт хүрээд байна.
2012 оноос хойш нийт 7 жилийн хугацаанд 1,300,000м бетон зуурмагийг Монгол Улсын барилга, дэд бүтцийн
салбарт үйлдвэрлэн нийлүүлсэн бөгөөд ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын
тогтолцооны батламжийг олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн Б Серт ХХК – гаас баталгаажуулан аваад байна.

Премиум Бьюлдинг Материалс ХХК нь өөрсдийн үйл ажиллагааг олон улсын хэмжээнд хүргэж ажиллан, түүний
баталгаа болгож “ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо” стандартыг 2018 онд үйл ажиллагаандаа
нэвтрүүлсэн бол 2019 онд, “ISO 450001:2018 хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”
стандартын шаардлагыг хангаж батламжаа гардан авж тус стандартыг Монгол Улсын барилгын материал
үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлсэн анхдагч байгууллага боллоо.

Премиум Бьюлдинг Материалс компани нь хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог
бий болгосноор хэрэглэгчид ХЭМАБ –н эрсдэлийг зөв удирдах, Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн
байдлыг хангах, бизнесийн таатай нөхцөлийг бий болгож, олон улсын шинж чанартай томоохон төслүүдэд
ханган нийлүүлэлтийн шаардлагад нийцэн үйлчилгээгээ үзүүлэх боломжууд бүрдэж байгаа юм.

Үүгээр зогсохгүй Премиум Бьюлдинг Материалс компани нь үйлчилгээгээ хэрэглэгчийн хүлээлтээс давуулан
үзүүлж Олон улсын түвшинд хүргэх зорилгоор өөрсдийн амжилт, ажлын туршлага, ажилтнуудынхаа бүтээлч
санаачлага, ур чадвар дээр үндэслэн үйлчилгээний төгөлдөршилд хүргэх зорилго тавин ажиллаж байна.

ISO 45001:2018

ISO 45001:2018

Хөдөлмөрийн эрүүл мэнд,
аюулгүй байдлын
удирдлагын тогтолцоо

ХАБЭА, БО Бодлого

  • Бидний үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж болзошгүй хөдөлмөрийн
    аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийг тодорхойлж хяналтдаа авна.
  • Ажлын төлөвлөгөөтэй уялдуулж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
    хөтөлбөрийн боловсруулалт болон хэрэгжилт дээр ажилчдын идэвх оролцоог
    тогтмол дээшлүүлнэ.
  • Ажилчдыг аюулгүй арга барилаар хөдөлмөрлөх зорилгоор хөдөлмөрийн
    аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтуудыг үе шаттай тогтмол төлөвлөж
    гүйцэтгэнэ.
  • Ахлах ажилтны аюулгүй ажиллагааны манлайллыг бий болгоно.
  • Осол, зөрчлийг бууруулах урьдчилан сэргийлэх болон судлан бүртгэх
    системийг бий болгоно.
  • Энэхүү бодлогын хүрээнд нийт ажилтан, гэрээт, туслан гүйцэтгэгч нарын
    ажилтан ба ханган нийлүүлэгч нарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
    ахуйн талаарх үүрэг хариуцлагыг танилцуулж, тэдний гаргасан алдаата
     үйлдлүүдийг засаж залруулна.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шинийг санаачилсан,
    бусдыг манлайлсан  ажилтнуудад урамшуулал олгоно.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар үр дүнтэй дүрэм, журам
    боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент ба гүйцэтгэлийг
    тогтмол сайжруулна.
  • Энэ бодлого үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхэд тогтмол аудит хийнэ.
  • Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцөөр хангана.
  • Жил бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогод дүн шинжилгээ
    хийж, олон улсын жишигт нийцсэн сайн жишээг үйл ажиллагааны онцлогт
    тохируулан шинэчилнэ.
  • Энэ бодлогыг олон нийтэд танилцуулж үргэлж нээлттэй байлгана.