Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Үйл ажиллагааны аюулгүй байдлыг байнга хангаж ажиллаж зорилготойгоор Премиум Бьюлдинг Материалс ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба зөвхөн өөрсдийн үйл ажиллагааны эрсдэлгүй ажиллагаа төдийгүй харилцагч байгууллагуудын төслийн талбай, тэдгээрийг хүрээлэн буй орчин зэрэг бүхийл талаас нь аюулгүй байдлыг хангаж, эрсдэлийг бууруулахыг зорин ажилладаг.

Премиум Бьюлдинг Материалс ХХК-ийн баримталдаг ХАБЭА-ын бодлогыг бүхийл ажиллагсдад болон туслан гүйцэтгэгч талуудад сургалт, семинар хэлбэрээр байнга хүргэж байдаг

Барилгын ажлын талбайн аюулгүй байдал бүрэн хангагдсан нөхцөлд бид өөрсдийн үйл ажиллагаа явуулж эхэлдэг.

ХАБ-ын ажилтан барилгын талбайтай очиж танилцах, аюулгүй байдлыг хангах болон шаардлагат арга хэмжүүдийг авахыг шаардах бүрэн эрхтэй.

Байгалийн хүчин зүйлс болон хүнд оврын машин механизмууд нь барилгын ажлын талбайд тодорхой хэмжээний өөрчлөлтийг оруулж байдаг тул ХАБЭА нь байнга хянаж шалгаж байх үүрэгтэй

Бороо, цас, шуурга болон бусад хүчин зүйлсээс хамааралтайгаар барилгын талбайд үүсч болох эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг ХАБ-ын ажилтнууд дахин хэрэгжүүлнэ.

Аюулгүй байдлыг бүрэн хангасан, эрсдэлийг бууруулсан үйлчилгээ

ХАБЭА-ын бодлого

Бидний үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж болзошгүй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийг тодорхойлж хяналтдаа авна.

Ажлын төлөвлөгөөтэй уялдуулж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөтөлбөрийн боловсруулалт болон хэрэгжилт дээр ажилчдын идэвх оролцоог тогтмол дээшлүүлнэ.

Ажилчдыг аюулгүй арга барилаар хөдөлмөрлөх зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтуудыг үе шаттай тогтмол төлөвлөж гүйцэтгэнэ.

Ахлах ажилтны аюулгүй ажиллагааны манлайллыг бий болгоно.

Осол, зөрчлийг бууруулах урьдчилан сэргийлэх болон судлан бүртгэх системийг бий болгоно.

Энэхүү бодлогын хүрээнд нийт ажилтан, гэрээт, туслан гүйцэтгэгч нарын ажилтан ба ханган нийлүүлэгч нарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх үүрэг хариуцлагыг танилцуулж, тэдний гаргасан алдаатай үйлдлүүдийг засаж залруулна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шинийг санаачилсан, бусдыг манлайлсан ажилтнуудад урамшуулал олгоно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар үр дүнтэй дүрэм, журам боловсруулж хэрэгжүүлнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент ба гүйцэтгэлийг тогтмол сайжруулна.

Энэ бодлого үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхэд тогтмол аудит хийнэ.

Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцөөр хангана.

Жил бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогоддүн шинжилгээ хийж, олон улсын жишигт нийцсэн сайн жишээг үйл ажиллагааны онцлогт тохируулан шинэчилнэ.

Энэ бодлогыг олон нийтэд танилцуулж үргэлж нээлттэй байлгана.