Чанарын бодлого

ISO 9001:2015

Чанарын удирдлагын тогтолцоо

Холбогдох хууль тогтоомж болон зохицуулалтын шаардлагад байнга нийцэж ажиллана.

Харилцагч,хэрэглэгчийн шаардлага, хүлээлтийг давуулан биелүүлж, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд ямагт тэмүүлнэ.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг тасралтгүй сайжруулна.

Гадаад болон дотоод сонирхогч талуудынхаа хүлээлт шаардлагад мэдрэмжтэй хандаж, ил, тод, нээлттэй, хүртээмжтэй эргэх холбоо бүхий харилцааг сахиулж үнэ цэнийг бий болгоно.

Инновацид тулгуурласан шилдэг техник, технологийг нэвтрүүлэхэд салбартаа тэргүүлэгч байна.

Ажилтнуудын ур чадварыг байнга хөгжүүлж, мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулна.

Нийт ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зан үйлд төлөвшүүлнэ.

Үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй арга, техник технологийн нэвтрүүлэхийг зорьж, сөрөг нөлөөллийг бууруулах бүтээлч санал санаачлагыг дэмжиж ажиллана.

Энэхүү үүрэг амлалт нь байгууллагын үнэт зүйлстэй нэгтэй бөгөөд бидний тасралтгүй хөгжил ба амжилтын үндэс байх болно