Бетонд нано цахиурын диоксид (SiO2), төмрийн окцид (Al2O3), карбон нано хоолой, нано титанийн диоксид (TiO2) зэргийг ашиглан шинж чанарыг өөрчилснийг нано бетон гэнэ.

Нано бетон нь бохирдолыг өөртөө шингээхгүй, бат бэх өндөр, ус үл нэвтрүүлдэг болон агаарын бохирдолыг бууруулах онцлогуудтай. Нано цахиурын диоксид нэмж эрт үеийн бат бэхийг цайжруулсан болно.

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН НАНО ТҮВШНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ

НАНО БЕТОН
ЗУУРМАГИЙН
ДАВУУ ТАЛУУД

  • Бетонд нано нэгдлийг ашиглаж ХӨДӨЛГӨӨНТ ЧАНАР болон ХОЖУУ ҮЕИЙН БАТ БЭХийг сайжруулсан
  • Нано цахиурын диоксид нэмж ЭРТ ҮЕИЙН БАТ БЭХийг сайжруулсан
  • P12 болон түүнээс дээш марктай тэнцэхүйц УС ҮЛ НЭВТРҮҮЛЭХ чанар
  • Хөлдөөлт гэсгээлтэнд тэсвэртэй буюу НАСЖИЛТ УДААН
  • Нано цахиурын оксидыг нэмснээр агшилтын хагарлыг багасгаж сүвэрхэг чанарыг бууруулна

НАНО БЕТОНЫГ
ХЭРЭГЛЭСНЭЭР
БИЙ БОЛОХ
БОЛОМЖУУД

  • Барилгад хэрэглэгдэх хэв хашмалын зардлыг бууруулах бодит боломжтой
  • Бетоны ажил эрт дуусахтай холбоотой ажилчдын цалинг хэмнэх боломжтой
  • Бэхжилт хурдан авдаг учир гадна ханын ажил эрт эхлэх боломжтой бөгөөд ердийн нөхцлөөс цөөн ажилтнаар урт хугацаанд гүйцэтгэх боломжтой
  • Цутгалт, дүүргэлтийн ажил эрт дуусахтай холбоотой гадна фасадны ажил эрт эхлэх хэвийн явах боломжтой. Шахуу хугацаанаас хамаарсан нэмэлт төлбөр төлөхгүй.