БЕТОН ЗУУРМАГИЙН
ҮЙЛДВЭРЛЭЛ, НИЙЛҮҮЛЭЛТ

Хөдөлмөрийн
аюулгүй байдлын
шалгалт, хяналт

Төслийн талбайн аюулгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хянах болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх

Бүтээгдэхүүний
чанарын хяналт

Магадлан итгэмжлэгдсэн лаборатори, мэргэшсэн инженер технологичид бүтээгдэхүүний чанарын тогтвортой байдлыг хянах

Хариуцлагатай
ҮЙЛЧИЛГЭЭ,
ҮЙЛДВЭРЛЭЛ

Олон улсын стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоо. Бүтээгдэхүүн, үйлчилгээ дээр үүсэж болох эрсдэлээс сэргийлэн даатгагдсан үйлчилгээ

Тасралтгүй ажиллах
үйлдвэрлэлийн
хүчин чадал

Түүхий эд материал, машин механизмын тасралтгүй бэлэн байдал ба өндөр хүчин чадал бүхий үйлдвэрлэл болон мэргэшсэн хамт олон жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна

Дижитал захиалгын
процесс болон
хяналтын систем

Бүтээгдэхүүний захиалга болон мэдээллийг “CLOUD” систем дээр суурилсан “Централ” аппликейшнийг ашиглан бодит хугацаанд хүлээн авах, хянах боломжийг санал болгож буй програм хангамжийн шийдэл

Мэргэжлийн
сургалт,
зөвлөгөөн

Бетон зуурмагийг мэргэжлийн түвшинд цутгах, арчиллах болон ашиглах зөвлөгөө семинар болон барилга дэд бүтцийн салбарыг хамарсан хэлэлцүүлэг, арга хэмжээ

Бетон зуурмагийн үйлдвэрлэл, нийлүүлэлт

Бетон зуурмаг нь ямарч хэлбэр, хэмжээ болон хэрэглээнд цутгагдаж болох, хамгийн өргөнөөр хэрэглэгддэг барилгын материал юм. Энэхүү барилгын материалын хэрэглээний чиглэл нь барилга, дэд бүтцийн тогтвортой байдлыг удаан хугацаанд хадгалагдахад зорьсон байдаг.

Таны хэрэгцээнд загварчлав

Премиум Бьюлдинг Материалс ХХК-ийн хамт олон бид, бетон зуурмагийн дэвшилтэт техник технологи болон мэдлэг, ур чадвар дээр тулгуурлан таны төсөл, барилгын ажлын ашиг, үр бүтээмжийг дээшлүүлэхэд зорьсон барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээний оновчтой шийдлүүдийг санал болгож байна

Бидний хамрах хүрээ:

Иргэний барилга, байгууламж

Орон сууц

Худалдаа, үйлчилгээ

Дэд бүтэц

Судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд Премиум Бьюлдинг Материалс ХХК Монгол улс дахь түүхий эд, материалын бололцоо, нөөцөд нийцүүлэн барилга, дэд бүтэц болон зураг төслийн салбарын хэрэгцээ, шаардлагыг хангасан дээд зэргийн барилгын материал үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байна.

Бетон зуурмагийн инженерчлэлийн шийдлүүд

Ус нэвтрэлтийн
эсэргүүцэх
бетон зуурмаг

Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний болон иргэний зориулалттай барилга байгууламжийг ус нэвчилтээс хамгаалах , усны орцыг багасгах ба удаашруулах чадвартай

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН БЕТОН ЗУУРМАГ 

Хүнд даацын
бетон зуурмаг

М400-1000 Өндөр маркийн бетоныг зуурмагийг зам, талбай, гүүр, өндөр барилга байгууламж, тэдгээрийн суурь болон дэд бүтцийн байгууламжийн цутгалтын ажлуудад хэрэглэгдэнэ.

 

Зам, талбайн бетон зуурмаг

Энэ төрлийн бетоныг замын хучилт нисэх онгоцны талбай, олон удаагийн чийгшил ба хаталт, хөлдөөлт ба гэсгээлт гэх мэт онцгой нөхцөлд байх бүтээц эдлэлд хамаардаг. Иймээс энэ төрлийн бетоныг үйлдвэрлэхэд бат бэх хүйтэн тэсвэрлэлт зэрэг өндөр шаардлага тавигддаг.

 

Хялгасан арматуртай бетон зуурмаг

  • Агшилтаас үүдэлтэй хялгасан ан цавыг бууруулах
  • Бетон зуурмагийн ялгаралтын бууруулах
  • Элэгдэлд тэсвэртэй бүтцийг бүрдүүлэх
  • Хөлдөлт, гэсэлтэд илүү тэсвэртэй
  • Ачаалал даах чадвар нэмэгдэнэ
  • Бетоны нэвчилтийг бууруулна

 

Хүйтэн цаг уурын бетон нөхцөлийн бетон зуурмаг

Цутгах үеийн температурын технологийн горим болон шаардлагыг хангасан үйлдвэрлэл
Түүхий эд материалын дулааныг тогтсон температурт барих агуулах
Тээвэрлэлт үеийн дулаан алдагдлыг бууруулагч миксерийн торхны дулаалга.

 

Үйлдвэр, машин механизм

ҮНДСЭН ҮЙЛДВЭР

“ZOOMLION-CIFA” болон “IMER” брэндийн иж бүрэн автомат 2 үйлдвэр. Тус үйлдвэрүүд нь С100 (М1000) хүртэлх маркийн бетон зуурмагийг цагт тус бүр 120м3 үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон юм. Тусгайлан засаж бетон хучилт хийгдсэн түүхий эдийн агуулах талбай, явган болон авто зам, тэдгээрийн гэрэлтүүлэг, машин техникийн угаалгын хэсэг зэрэг нь дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрийн бүрдэл хэсгүүд юм.

4 УЛИРАЛ тогтвортой ажиллах ХҮЧИН ЧАДАЛ

  • Түүхий эд материалын тасралтгүй байдлыг хангах агуулах, талбай, силос
  • Тээвэрлэлтийн тонн жингийн бүрэн бүтэн байдлыг хангах авто пүү
  • Цахилгааны хязгаарлалтгүй үйл ажиллагаа явуулахад чиглэсэн эрчим хүчний эх үүсвэр
  • Хүйтэн цаг уурын нөхцөлд бэлтгэгдсэн дулаалга, техник, тоног төхөөрөмж

Явуулын үйлдвэр

Барилга байгууламжийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг тасалдуулалгүйгээр бетон зуурмагаар хангах ерөнхий зорилготойгоор захиалагчийн талбайд байршуулан үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр. Мөн бетон тээвэрлэхэд үндсэн үйлдвэрээс хэт хол орших барилгын ажилд тус үйлдвэрийг суурилуулах нь хамгийн оновчтой шийдэл юм. Энэхүү зөөврийн бетон зуурмагийн үйлдвэрүүд нь цагт 70 м3 бетон үйлдвэрлэх болон хүйтэн цаг уурын нөхцөлд мөн ажиллах хүчин чадалтай.

Тээвэрлэлт

NRMCA-ийн сертификаттай миксер машинуудаар захиалгат бүтээгдэхүүнийг тээвэрлэн нийлүүлдэг. Бүх миксер машинд GPS, RFID системүүд суурилагдсан нь захиалагчийг захиалсан бүтээгдэхүүнээ хэдийд ямар хэмжээтэйгээр хэрхэн нийлүүлэгдэхийг хянах боломжийг бүрдүүлдэг. Бид тээврийн асуудлыг бүрэн шийдэж чадсанаар хэрэглэгчиддээ тээвэрлэлтээс шалтгаалсан түр зогсолт, саатал гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн өгдөг.

Миксерийн торхний эзэлхүүн:

6M3 / 8M3 / 10M3

Миксерийн торхний ирний зузаан:

3MM / 4MM / 5MM

Байршил тогтоох нарийвчлал /GPS/

5-50метр

Тээвэрлэлтийн цахим хяналтын систем

Аппликейшн