card
Эхлэл зураг

БАРИЛГА 95 - Эхлэлээс, ирээдүй рүү

 

 

"Төгс Бүтээгч" бол барилга, дэд бүтцийн салбарын удирдагчид болон манлайлагч нарын хувьд дэлхийн барилгын салбарын дэвшилтэт технологи, шилдэг туршлагуудын талаар мэдээлэл авах, эх орондоо үйлдвэрлэж буй шинэ бүтээгдэхүүн, төслийнхөө төлөөр танилцуулах, салбарынхаа хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар уулзаж ярилцдаг, мэдлэг мэдээллээ солилцдог томоохон арга хэмжээний нэг юм.

 

 

ХАРААТ БУС ХӨГЖЛИЙН ГАРЦ

Эрчим хүчний импортоос хараат манай улсын хувьд өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээ тэр дундаа барилгын дулааны эрэлтийг хангах ямар арга замууд байгаа тухай Монгол улсын зөвлөх инженер Н.Дорж "ХАРААТ БУС ХӨГЖЛИЙН ГАРЦ" илтгэлээрээ хуваалцах болно.

БАРИЛГЫН КОНЦЕПЦ, ТӨЛӨВЛӨЛТ

Баригдаад дуусахад зарагдаад дууссан байдаг барилгын концепц төлөвлөлтийг хэрхэн хийдэг вэ. Энэ сэдвээр "БрэндАртэ" Маркетингийн Зөвлөх Компанийн Үүсгэн байгуулагч, Захирал Б. Мөнгөнсар туршлагаа хуваалцах гэж байна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙГ ХЭРХЭН ТОГТООН БАРИХ ВЭ?

Барилгын салбар төдийгүй бүх салбарт тулгамдсан энэхүү асуудлыг “Сэнтрал Экспресс Си Ви Эс” компанийн ХҮНИЙ НӨӨЦ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Г. Сарангэрэл хөндөн ярих гэж байна.

ТӨСЛИЙН УДИРДЛАГА

Төгс бүтээгч-2021 арга хэмжээний хүрээнд Премиум Группийн Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнэ, "Пи Эм Ай Монголиа Чаптер" УЗ-н гишүүн, Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал М. Билгүүндэмбэрэл нарын "Төслийн удирдлага" сэдвээр ярилцсан подкастыг хүргэх болно.

ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

Улаанбаатар хотын төлөвлөлтөд Барилгын салбарынхны гүйцэтгэх үүрэг ямар байх вэ?
Үл хөдлөх хөрөнгө, зөвлөх үйлчилгээний "Тэнхлэг зууч ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн "Төгс бүтээгч-2021" арга хэмжээний хүрээнд "Хот Төлөвлөлт" сэдвийг хөндөн ярьж байна.

БАРИЛГЫН САЛБАРЫН ШИЛДЭГ ТУРШЛАГА

Хөшгийн хөндий дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал бол сүүлийн жилүүдэд манай улсад баригдсан хамгийн том бүтээн байгуулалтын нэг юм. Олон улсын томоохон компаниуд, Засгийн газар, үндэсний мэргэжилтнүүд гээд олон талын оролцоотой гүйцэтгэсэн энэхүү төслийн явцад тулгарсан сорилт бэрхшээлүүд, төслийн менежментийн ноу хау, эдийн засгийн ач холбогдол, үлдээсэн сургамжуудын талаар “Премиум Групп”-ийн Гүйцэтгэх захирал А.Ганболд болон Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудал NUBIA Төслийн захирал асан, уг төслийг хаах ажлын удирдагч Эдийн засагч Н.Энхбат нарын ярилцлагыг Төгс бүтээгч-2021 арга хэмжээний хүрээнд хүлээн авч үзээрэй.