card
Эхлэл зураг

ТӨГС БҮТЭЭГЧИД ЦАХИМААР ЧУУЛАВ

 

 

Барилгын салбарт шинэ дэвшилтэт технологи, трендийг танилцуулдаг “Төгс бүтээгч 2020 ” арга хэмжээ маань энэ жил тун өвөрмөц, орчин үеийн хэлбэрээр зохион байгуулагдав. Гурав дахь жилдээ зохион байгулагдаж байгаа "Төгс Бүтээгч" арга хэмжээ “SUSTAINABLE CONSTRUCTION” буюу "ЭЭЛТЭЙ БАРИЛГА" сэдвийн дор байгаль болон хүнд ээлтэй бүтээн байгуулалтын тухай, хамгийн сүүлийн үеийн технологи, үйлдвэрлэл, судалгааны талаар та бүхэнтэйгээ хуваалцлаа. Дэлхий даяар цаг хугацаа, орон зайг үл харгалзан цахим орчинд зэрэгцэн амьдрах болсон өнөө үед Монголын болон гадаадын шилдэг мэргэжилтэн судлаачдын сонирхолтой илтгэлүүдийг дижитал хэлбэрээр буюу подкаст, влог, сошиал сувгуудаар танд хүргэхийг бид зорьлоо. Тиймээс зөвхөн барилгын салбарын удирдах ажилтнуудаас гадна энэ салбарын мянга мянган инженер, технологийн мэргэжилтнүүд манай арга хэмжээнд оролцох боломжтой болсон байгаа.

"Төгс бүтээгч 2020" ямар сэдвүүдийг хөндөн ярив?

Барилга бүтээн байгуулалтын улиралд зориулан тухайн жилийн хамгийн трэнд болж буй сэдэв, шинэлэг мэдээ мэдээллийг хуваалцдаг "Төгс бүтээгч" арга хэмжээ маань энэ жил хөл хорионоос улбаалан цахим хэлбэрээр зохион байгуулагдахаар болсон билээ. Энэ жил бид "SUSTAINBLE CONSTRACTION" сэдвийн хүрээнд байгаль болон хүнд ээлтэй бүтээн байгуулалтын талаар 7 дэд сэдвийг хөндөн влог, подкаст хэлбэрээр гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүдийг танд хүргэх болно.

Дэд сэдвүүд:

  • Хаусны чиг хандлага
  • Эрчим хүчний хэмнэлт
  • Усны зохистой хэрэглээ
  • Хог хаягдлын менежмэнт
  • Эрсдлийн инженеринг
  • Орчны инженерчлэл
  • Сэргээгдэх эрчим хүч

Усны зохистой хэрэглээ

М Далайцэрэн - "Усны үндэсний төв" ТББ-ын гүйцэтгэх захирал, судлаач

Монгол орон усны нөөц багатай, нөөцийн хувьд жигд биш тархацтай, нийт газар нутгийн 30 хувьд буюу хангайн бүсэд усны нөөцийн 70 хувь нь бүрэлдэн тогтдог. Гэтэл сүүлийн жилүүдэд говийн бүсэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр усны хэрэглээ огчом нэмэгдэж байна.

Мөн нийт усны нөөцийн 80 хувь нь гадаргын ус боловч хэрэглээний 90 хувийг газрын доорх уснаас хангадаг. Энэ тулгамдаж байгаа асуудлыг шийдэх боломж нь юу вэ? Гадаргын усыг ашиглах зорилготой "Орхон-Говь", "Хэрлэн-Говь" төслүүд хэрэгжих боломжтой эсэх? Улаанбаатар хотын усны нөөц хангалттай юу? зэрэг сэдвйин хүрээнд ярилцлаа. 

Подкаст сонсох
Усны зохистой хэрэглээ

Хог хаягдлын менежмент

Н. Амгалан-Эрдэнэ - "Хүрээлэн Буй Орчин" - ы магистр, судлаач

С. Аригуун - "УБ Хотын Захирагчийн Ажлын Алба" - ы хог хаягдлын удирдлага зохицуулалтын газрын албаны дарга

Барилгын хог хаягдлын эх үүсвэр дээр нь ангилах нь нэгдүгээрт тухайн барилгаас гарах хогны овор хэмжээг багасгаж, олон дахин хог ачих зардлыг хэмнэхээс гадна үйлдвэрүүдэд түүхий эд болгон өгөх нь орлого нэмэгдэх гэх мэт эдийн засгийн боломжийг бий болгож байна.

Шинэ журмаар барилгын хог хаягдлыг тээвэрлэх тээврийн хэрэгсэл бүр нь тусгай зөвшөөрөлтэй, GPS суурилуулсан гэх мэт шаардлагыг тавьж байгаа бөгөөд зориулалтын бус цэгт барилгын хог хаягдал хаясан тохолдолд зөрчлйн хуулиар өндөр торгууль ноогдуулдаг болжээ. Мөн барилга, бүтээн байгуулалтын төслүүд төлөвлөлтөндөө хог хаягдлыг ангилан ялгах цэгийг зайлшгүй тусгах шаардлагатай болсон зэрэг шинэ содон мэдээллүүдийг багтаажээ.

Подкаст сонсох
Хог хаягдлын менежмент

Сэргээгдэх эрчим хүч

О. Мөнхбаатар - "Грийн Солар Энержи" ХХК - ийн захирал, судлаач

Сэргээгдэх эрчим  хүчний хууль батлагдсанаас хойш бодлогын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн хэд хэдэн сэргээгдэх эрчим хүчний станцууд баригджээ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт нь нийт эрчим хүчний системийн 17 хувийг эзлэх болсон байна.

Харин бага, дунд шатлалын хэрэглэгч болон байгууллага аж ахуйн нэгжил зориулсан сэргээгдэх эрчим хүчний шийдэл, түүнийг ашиглан арчим хүчээ хэмнэх боломжууд, хөдөө орон нутагт газар нутгийн онцлогоо ашиглан сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж буй туршлагууд, сэргээгдэх эрчим хүчний нөөц, хамгийн тохиромжтой шийдлүүдийн талаар  энэхүү подкастаас сонсоорой.

Подкаст сонсох
Сэргээгдэх эрчим хүч

Орчны инженерчлэл

Сүгимото Хирофүми - Япон Улсын архитекторуудын холбоо, Хот болон орон сууцны холбоо, Хот төлөвлөлт зураг төслийн холбооны үндсэн гишүүн, барилгын инженерийн ухааны доктор

Барилга төлөвлөлт, орчны инженерчлэл хоёр нэг цогц ойлголт. Дэлхий нийтээр цар тахал дэгдэж хүмүүс урт хугацаагаар гэртээ байх, хөл хорио тогтоосон энэ нөхцөлд орон сууц болон оффисын орчны инженерчлэлийг хэрхэн хийх нь анхаарал татах чухал сэдвүүдийн нэг болоод байгаа аж.

Орчны инженерчлэл гэдэг ойлголтод галын аюулгүй байдал, агаарын урсгал, нарны гэрлийн тусгал, сүүдэрлэлт, гэрэлтүүлэг, шат, тэр ч бүү хэл дотор болон гадар ханын өнгө, харагдах байдал дуу чимээ шингээлт зэргийг хамааруулах бөгөөд үүнийг төлөвлөлтөнд нарийн тооцож тусгасан байхыг шаарддаг байна. Төлөвлөлтийг хэрхэн хийх, ямар стандарт тавьдаг талаар энэхүү видео ярилцлагад дурджээ.

Эрчим хүчний хэмнэлт

А. Амарбаяр - Техникийн ухааны доктор, дэд профессор

Өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангахын тулд эх үүсвэр нэмж барих гэхээсээ илүү хэмнэлт хийх, эмх замбараагүй зарцуулалтаа хязгаарлах нь урт хугацаандаа эдийн засагт үр ашигтай гэдгийн дэд профессор А. Амарбаяр онцолжээ. МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, оюутнууд нарны дулааны вакум коллекторыг ашиглан гэр хороолол, амины орон сууц дулааны асуудлыг шийдэх туршилт хийснээс гадна дулаан алдалтыг хэмжих аян өрнүүлж, Улаанбаатар хотын 60 гаруй айлд хэмжилт хийсэн байна.

Хэмжилт хийсэн ихэнх айлууд байшингийнхаа шал болон бусад дулаалгыг зөв хийгээгүйгээс болж дулаанаа алдаж, тэр хэрээр халаалтын болон бусад зардал нь өндөр гарч байна. Тиймээс иргэдэд дулаалгын ач холбогдлыг ойлгуулах мөн пассив хаусны стандартыг нэвтрүүлэх, айл өрхүүд өөрсдөө сэргээгдэх эрчим хүч тэр дундаа нарны зай хураагуур ашиглан эрчим хүч үйлдвэрлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх алхамуудыг шат дараатайгаар хийх шаардлагатай гэж үзэж байна.

Подкаст сонсох
Эрчим хүчний хэмнэлт

Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бий болгох нь

 

Ж. Гансүх - "Сэнтрал Экспрэсс Си Ви Эс" ХХК-ийн борлуулалт үйлчилгээ хариуцсан захирал

Хотын өнгө төрхийг илтгэж байдаг үйлчилгээний газруудаас хэрхэн ялгарч хэрэглэгчийг татсан хүнд ээлтэй болгох вэ, үүний тулд анхааран зүйлсийн талаар Улаанбатар хотод 70 гаруй салбар нээгээд байгаа "CU Mongolia" -ийн жишээн дээрээс сонирхоорой.

Хаусны чиг хандлага

Н. Заанхүү  - Барилгын инженер, барилгын эрчим хүчний аудитор

Хүний амьдралын насан туршийн, томоохон хөрөнгөд тооцогдох амины орон сууцыг нүсэр том гэхээсээ илүү хэрэглээ, ам бүлийнхээ тоонд нийцүүлэн цомхон төлөвлөх, барилгын нарийвчилсан зургийг мэргэжлийн, албан ёсны компаниар гаргуулах, эрчим хүчний хэмнэлттэй барих аргууд гэх мэт сонсууштай олон завлагааг энэ подкастаас сонсох болно.

Өндөр хөгжилтэй орнуудад амины орон сууцууд эрчим хүчний хэмнэлттэй байгаад зогсохгүй сэргээгдэх эрчим хүч ашиглан, эргээд өөрөө эрчми хүч үйлдвэрлэдэг болтлоо хөгжжээ. Тиймээс манайд ч бас дулааны үнийг бодитоор тогтоодог, дулааны тоолууртай болгох гэх мэт шаардлага байгаа тухай ч мөн хөндөн ярьжээ.

Подкаст сонсох
Хаусны чиг хандлага