Судалгаа хөгжүүлэлт

Бид Монгол улсынхаа бетон үйлдвэрлэл ба бетоны эрдэм шинжилгээ, судалгааны хөгжлийг холбох гүүр болох том зорилтыг өмнөө тавин ажиллаж байна. Манай компани нь “Америкийн Бетоны Институт”-ын (ACI) гишүүн учраас дэлхий даяар хэрэгжиж буй томоохон төслүүд болон салбарын тэргүүн туршлага, шинжилгээ судалгааны мэдээлэл, төрөлжсөн сургалт, хамтын ажиллагааны өргөн боломж бидэнд нээлттэй байдаг. Мөн хөгжингүй орнуудын бетоны мэргэжилтнүүдтэй холбогдон туршлага судлах, хамтран ажиллах бололцоотой юм.

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН

  • Механик элс
  • Өөрөө нягтардаг бетон зуурмаг
  • Нано бетон зуурмаг
  • Өндөр бат бэхтэй бетон зуурмаг

БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ

  • Усны нөөцийг хэмнэх
  • Саарал ус хэрэглэх
  • Хаягдал бетон зуурмагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах

ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛСЭН

  • Ус тусгаарлагчтай бетон зуурмаг
  • ‘’Shotcrete’’ шүршдэг бетон
  • Үйлдвэрийн түвшинд С45

ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ

  • Механик элс

 

Тус бүтээгдэхүүн нь бохирдлыг өөртөө шингээхгүй, бат бэх өндөр, ус үл нэвтрүүлдэг болон агаарын бохирдлыг бууруулдаг зэрэг онцлогтой.

Дэлгэрэнгүй

ӨӨРӨӨ НЯГТАРДАГ БЕТОН

Цутгагдах чанар өндөр, өөрөө нягтардаг бетоны гол үр ашиг нь эрчим хүч, хөдөлмөр зарцуулалтыг бууруулан, хольцын нягтруулалтаас үүсэх дуу шуугианыг багасгадаг

 

Механик элс нь хатуу боржин чулууг элсний ширхгийн хэмжээнд хүртэл жижиглэн бутлан хэрэглэх аргачлал юм. Байгалийн элсийг орлуулан хэрэглэснээр ундны усны хомстлын асуудлыг шийдэх бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

ӨНДӨР БАТ БҮХИЙ БЕТОН

Лабораторийн болон үйлдвэрлэлийн хэмжээнд бат бэхийн үзүүлэлт нь 28 хоногийн хугацаанд 100МПА байх бетоныг үйлдвэрлэх туршилтуудыг хийж гүйцэтгэсэн.

Байгаль орчин

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа явуулахыг зорьж, судалгаа шинжилгээг тасралтгүй хийн, бодит үр дүнд хүрч ажиллаж байна